ФОТО: III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолд 100 орчим улс орны төр, засгийн тэргүүн нар оролцжээ
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан III Чарльзыг хаан сэнтийд залах ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд ёслол төгөлдөр боллоо.
Хаан Чарльз гэргий Камиллагийн хамтаар Букингемийн ордноос баяр хүргэсэн олны дундуур морин тэргээр Вестминстерийн сүмд хүрэлцэн ирсний дараа ёслолын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн юм. Өдгөө 74 насыг зооглож буй III Чарльз 1066 оноос хойш Вестминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байгаа бөгөөд хамгийн сүүлийн титэм өргөх ёслолыг 70 жилийн тэртээ буюу одоогийн удирдагчийг дөрвөн настай байхад зохион байгуулагдаж байжээ.
Вестминстерийн сүмд III Чарльзыг тангараг өргөсний дараа Кентерберигийн хамба Жастин Уэлби Гэгээн Эдвардын титмийг хааны тэргүүнд залжээ. Энэхүү ёслолд дэлхийн 100 орчим улс орны төр, засгийн тэргүүн нар, 203 орны 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна.