Техаст зэвсэгт этгээд хөршүүд рүүгээ гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ
2023 оны 4 сарын 30
АНУ-ын Техас муж улсын Клевлэнд хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алдсаны дотор 8 настай хүү байжээ.
Тодруулбал, баасан гаргийн орой хагас автомат буутай этгээдийг гэрийнхээ гаднах талбайд буудлагын сургуулилт хийхээ болихыг шаардсаны дараа тэрбээр хөршүүд рүүгээ гал нээсэн гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Сэжигтэн Франсиско Оропез нь 38 настай, Мексик гаралтай бөгөөд хэргийн газраас оргон зайлжээ.
Түүнийг ойролцоох ойд нуугдсан байж магадгүй хэмээн эрэлч нохой, дрон ашиглан эрэн сурвалжилж байна гэж тус хотын цагдаагийн дарга Грег Каперс бямба гарагт мэдээлжээ.
Эх сурвалж: ABC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646626
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс