80 настай Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө ЗАРЛАЛАА
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх болсон тухайгаа өчигдөр орой зарлажээ.
“Үе үеийн хүмүүст ардчиллын төлөө зогсох ёстой цаг ирдэг. Эрх чөлөөний үндэс суурийг хамгаалахын төлөө зогсох цаг бидэнд ирсэн гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас би АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор шийдлээ. Бидэнтэй нэгдээрэй. Эхлүүлсэн ажлаа дуусгацгаая” гэж тэрбээр сошиал сүлжээнд нийтэлсэн видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Видео мэдэгдлийн төгсгөлд Байден-Харрисын кампанит ажлын лого харуулснаас үзвэл Байден дахин сонгогдвол дэд ерөнхийлөгч Камала Харрис үргэлжлүүлэн ажиллах бололтой. Трамп одоо 76 настай.
Одоогоор Бүгд Найрамдах намаас Дональд Трамп 2024 оны сонгуульд нэр дэвшихээ зарлаад байна. Түүнтэй нам дотроо Флорида мужийн захирагч Рон Десантис өрсөлдөх нь тодорхой байгаа.