Анджей Дуда: Ховор элемент, онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтран ажиллах сонирхолтой байна

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж төгсгөлд нь хамтдаа мэдээлэл хийлээ.

Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда: Ийм сайхан хөгжиж байгаа орныг удирдаж байгаа Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Энэ айлчлал маш чухал ач холбогдолтой айлчлал болно гэж найдаж байна. Бид сая олон улсын гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тийм учраас бид онцгой, чухал ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хүсэж байгаа. Энэ талаар ноён Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярьж хэлэлцлээ.

Бид зэс хайлуулах үйлдвэртэй. Энэ чиглэлд монголчуудтай хамтран ажиллах байх гэж найдаж байгаа. Мөн Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор байгуулах болсондоо баяртай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646479
0 эможи

Зочин
2023-04-26 11:58
Бас л баялагт нь шүлсээ гоожуулсан нөхөд манайхнаас өөр тэнэгүүд олдохгүй л дээ
keyboard_arrow_up