БАЯРТ МЭДЭЭ: Монголын шигшээ баг АЗИЙН АВАРГА боллоо

2023 оны 4 сарын 03

Arslan.mn

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөлөө. 

Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авав.

Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм. 

Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа финалдаж, хоёуланд нь ялагдаад байсан бол хариугаа ийн авав. Хамгийн гол нь тивдээ түрүүлснээр Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авсан нь чухал байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645810
2 эможи

keyboard_arrow_up