Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Францис пап ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ
Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Францис пап амьсгалын замын халдвар авсан тул Ром дахь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсныг Ватиканы эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжид дурдсанаар 86 настай пап ойрын өдрүүдэд амьсгалахад хүндрэлтэй болсон байна.
Түүнийг ковидын халдвар авсан байж болзошгүй хэмээн сэрэмжилж шинжилгээ хийсэн ч коронавирусын халдвар илрээгүй гэжээ. Түүнчлэн Францис папыг хэд хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж мэдээлсэн байна.
Папыг эмнэлэгт хэвтсэний дараа эрүүл энхийг хүссэн захидал, залбирал түүнд олон иржээ. Тэрээр олны хайр хүндлэлд талархлаа илэрхийлсэн байна. Папын ойрын туслах болон аюулгүйн албаны ажилтан Жемелли эмнэлэгт түүнийг сахин хоножээ.
Улаан өндөгний баярыг угтаж Ромын пап христийн шашны холбогдолтой арга хэмжээ, үйл ажиллагаа олныг төлөвлөсөн тул жилийн хамгийн завгүй үе юм. Мөн тэрээр дөрөвдүгээр сарын сүүлчээр Унгар улсад айлчлахаар төлөвлөсөн билээ.