БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийх айлчлалаа ЭХЛҮҮЛЛЭЭ

2023 оны 3 сарын 21

Arslan.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Владимир Путины урилгаар өчигдөр орой ОХУ-д гурван өдрийн айлчлалаар хүрэлцэн иржээ. Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүнүүд Кремльд дөрвөн цаг хагастай үргэлжилсэн албан бус уулзалт хийж, хамтдаа зоог барьсан байна.

Тэдний албан ёсны уулзалт өнөөдөр эхэлнэ. Владимир Путин Ши Жиньпиныг БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ.

Ши Жиньпины зүгээс ч гэсэн Оросын ард түмэн 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Путиныг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин Ши Жиньпины хэлсэн энэ үгэнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн дарга Дмитрий Песков тайлбар хийж Ши Жиньпин 2024 оны сонгуульд Путиныг оролцох тухай яриагүй зөвхөн Оросын ард түмний дэмжлэгийн тухай ярьсан гэжээ.

Түүнчлэн нээлттэй уулзалтын үеэр ОХУ Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх тухай БНХАУ-ын санаачилсан төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнөөдөр Ши Жиньпин Владимир Путинтэй хоёр улсын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645559
0 эможи

keyboard_arrow_up