Норвегид түгшүүр зарлалаа

2014 оны 7 сарын 29

Скандинавын хойгийн Норвеги улсад Сириэс хөл  тавьж буй цагаачид тун удахгүй алан хядах халдлага үйлдэж болзошгүй талаар тагнуулын мэдээлэл авч цагдаагийнхан түгшүүр зарлаж, өндөржүүлсэн байдалд шилжжээ. Хэдийгээр яг хаана халдлага болохыг тодорхой мэдэхгүй байгаа ч аюулаас зайлах аргагүй нь үнэн болохыг тус улсын тагнуулын нууц албаныхан олж илрүүлсэн байна. Тиймээс Норвегийн хил гааль, онгоцны буудал, галт тэрэгний буудал, хот суурин газрын томоохон дүүрэг, гудамж талбайд байнгын хараа хяналт тавьж, терроризмоос сэргийлж эхэллээ. Норвегийн баруун эрэг дахь Берген хотод агаараас хяналт тавьж, ажиглалт хийж эхэлсэн байна. 

Осло хот дахь цагдаагийн газар Засгийн газар, эзэн хааны ордон, томоохон худалдааны төвүүдэд өргөтгөсөн бүрэлдэхүүнээр харуул хамгаалалт, энгийн хувцастай туршуулуудыг ч олноор нь гаргасан байна. Холбогдох албаны хүмүүсийн зүгээс цагдаа цэргийнхэнд заавар зөвлөгөө өгснөөс гадна энгийн иргэдэд ч сэрэмжүүлэг тарааж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6454
0 эможи
keyboard_arrow_up