ОСКАР 2023: Анх удаа улаан хивсгүйгээр зохион байгуулж буй Оскарын наадамд хүрэлцэн ирсэн оддын гоёл
2023 оны 3 сарын 13
Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэллээ. Энэ удаагийн наадмыг Америкийн хөтлөгч Жимми Киммел хөтлөн явуулж байна.
Жил болгон Оскарын наадам улаан хивсний ёслолоор эхэлдэг байсан бол энэ жил түүхэндээ анх удаа улаан хивсгүйгээр зохион байгууллаа.
Холливудын алдартай “А” зэрэглэлийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон олон эрхмүүд “Dolby” театрын гадаа дэвссэн оргилуун дарсны өнгөтэй хивсэн дээгүүр алхлаа.
Лос-Анжелесийн “Dolby” театрт болж буй 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж буй Ж.Киммелийн хувьд энэхүү наадмыг гурав дахь удаагаа хөтлөн явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2018 онд хөтөлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645352
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс