ТУРК: Эрэн хайх, аврах ажиллагаанд 80 ОРНЫ аврагчид оролцож байна
2023 оны 2 сарын 14
Туркийн өмнөд хэсэгт өнгөрсөн долоо хоногт болсон байгалийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд 80 орны аврах багийнхан оролцож байна гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Тус яамны мэдэгдсэнээр, гамшгийн дараа нийт 100 гаруй улс Анкарад тусламж санал болгосон байна.
Одоогийн байдлаар газар хөдөлсөн бүсэд гадаадын 9247 аврагч ажиллаж байгаа бөгөөд нэмж таван орны аврагчид ирэх төлөвтэй байна гэв.
Одоогийн байдлаар Туркийн Кахраманмараш хотод бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 31 600 давсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644777
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс