Газар хөдлөлтийн улмаас чөлөөт бөхийн өсвөрийн тэмцээнд оролцож байсан есөн тамирчин амиа алджээ
2023 оны 2 сарын 13
Турк, Сири Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон улсын бөхийн барилдаанд оролцож байсан есөн бөх амиа алджээ.
Тэмцээнд оролцогчид нурангид дарагдсаны дараа олимпын аварга Таха Акгуль шуурхай түгшүүр зарлаж, Спорт цогцолборын нуранги дор 30-40 бөх байгааг олон нийтийн сүлжээгээр шуурхай мэдээлсэн. Улмаар алдарт Риза Каялп, Керем Камал тэргүүтэй бөхчүүд Туркийн бөхийн холбооны тэргүүн Шереф Эроглугийн хамт гамшгийн газарт очиж, аврагчидтай хамт аврах ажиллагаанд оролцсон юм.
Эл явдалд харамсаж буйгаа илэрхийлж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) Туркийн газар хөдлөлтөд амиа алдсан бөхчүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, нэрсийг нь зарлалаа.
Амиа алдсан бөхчүүдийн нэрс:
- Мехмет Эскисарили
- Ахмет Тас
- Али Гурсой
- Эрай Симсек
- Халил Эдирне
- Хасан Саритюрк
- Озан Татли
- Ахмет Дурман
- Аслан Экиз
Эх сурвалж: UWW
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644761
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс