Украйны эрх баригчдыг шүүмжилсэн Английн сэтгүүлчийг хөөжээ

2014 оны 7 сарын 29

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчидтэй уулзаж сүүлийн үеийн олон улсын харилцааны ээдрээтэй асуудлуудаар тайлбар хийж байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Украйнд болж буй үйл явдлын талаар “барууны хамтрагчдаасаа ямар ч тодорхой санаачлага, харахгүй сонсохгүй байна. Тэд зөвхөн ОХУ-ыг л буруутгаж, ОХУ гадаад бодлогоо өөрчлөх ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Чухам ямар бодлогыг яаж өөрчлөх ОХУ юунд буруутай болохыг нотлох баримттайгаар ярихгүй зөвхөн буруутгахын тулд л буруутгаж байна гэдгийг онцлов.” Мөн “Эдийн засгийн хоригууд нь манай орныг улам хүчтэй нэгдмэл болгоно. Бид энэ хүндрэлийг давж чадна” гэж мэдэгдэв. 

Түүнчлэн барууны хэвлэл мэдээллийн байгууллагууд Украйнд болж буй үйл явдлын бодит байдлыг олон нийтэд хүргэхээсээ илүү улстөрчдийнхөө байр суурийг хамгаалсан нэг талын мэдээлэл түгээж байгааг хэлэв. Тухайлбал ВВС агентлаг гэхэд, Боингийн сүйрэл болсон газарт бодит мөрдөн шалгах ажиллагаа хийхийг оролдсон тухай нэгэн материалыг хэд хоногийн өмнө өөрийн сайт дээрээс зориуд авчээ. Киевийн хувьд, өөрсдийнх нь зорилготой харшилдсан сэтгүүлчдийг нээлттэй “жийж” байгаа аж. Жишээ нь, Украины хүчнийхний талаар бодит үнэнийг мэдээлэхийг оролдсон Британийн сурвалжлагч Грэми Филипсийн тус оронд нэвтрэх эрхийг гурван жилийн хугацаанд хаасан байна.

Орос-Украины хилийн зүүн өмнөд боомтуудаар зэвсэг нэвтрүүлж байна гэж Москваг хардсан мэдээллийг Барууныхан цацсаар байгаа тул тухайн бүс нутагт ЕХ-ны Аюулгүйн Зөвлөлийн элч төлөөлөгчийг суулган, ажиглалт хийлгэх саналыг Оросын зүгээс дэвшүүлээд байгаа ч барууны зүгээс ямар нэгэн бодит хариуг өнөөг хүртэл ирүүлээгүй байна.

НҮБ-аас Украйны эрх баригчдыг энгийн ард иргэдийн эсрэг түрэмгийлэл үйлдэж байгааг буруушааж мэдэгдэл хийгээд байхад Америк барууныхан энэ тал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлж арга хэмжээ авахгүй зөвхөн ОХУ-г л буруутгах, тэдний эсрэг хоригоо чангатгах талаар ярилцаж байгаа нь туйлын хачирхалтай явдал болж байгааг ч олон улсын шинжээчид тэмдэглээд байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6447
0 эможи
keyboard_arrow_up