СИРИ: Гэр бүлээсээ ганцаараа амьд үлдсэн охиныг ӨРГӨЖ АВАХ олон мянган ХҮСЭЛТ иржээ
2023 оны 2 сарын 10
Даваа гарагт болсон газар хөдлөлтийн дараа Сирийн баруун хойд хэсэгт нурсан барилгын нуранги дор төрсөн охиныг олон мянган хүн үрчилж авах санал тавьсан байна.
Түүнийг аврах үед охин эхтэйгээ хүйгээр холбоотой хэвээр байжээ. Харамсалтай нь охины эцэг, эх, дөрвөн ах эгч нь амьд гараагүй юм.
Охин одоо эмнэлэгт байгаа бөгөөд Аяа буюу араб хэлээр “гайхамшиг” гэсэн утгатай нэр өгчээ.
Хүүхдийн эмч Хани Маруф хэлэхдээ "даваа гаригт ирэхдээ бие нь маш муу байдалтай, шарх сорвиор дүүрэн даарч бээрсэн, амьсгалын хэвийн биш байсан" гэж хэлсэн байна.
Одоо түүний биеийн байдал тогтвортой байгаа аж.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
644694
2 эможи
Зочин
2023-02-10 10:05
Өргөж авах юмсан болдог бол
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс