ГАЗАР ХӨДЛӨЛТ: Амиа алдсан иргэдийн тоо 20,000 давжээ
2023 оны 2 сарын 10
Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 20,000 даваад байна.
Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжлээд дөрөв хонож байна.
Эрэн хайх, аврах албаныхан байгалийн гамшигт өртсөн бүсэд нурангин дундаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайсаар байгаа бөгөөд Туркийн Газиантеп хотод нурангин доор 62 цагийн турш байсан хоёр эгч дүүг аварчээ.
Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу сэтгүүлчидтэй уулзах үеэр “Бид дэлхийн 95 улсаас тусламж үзүүлэх санал хүлээж аваад байна. Одоо 56 улсын 6,479 аврагч эрлийн ажиллагаанд оролцож байгаа. Өөр 19 улсын аврагчид 24 цагийн дотор ирэх төлөвтэй байна” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644693
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс