Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 7800-г давлаа

2023 оны 2 сарын 08

Arslan.mn

Турк, Сирийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Уг гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн байдлаар 7,800 давжээ. Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай хамгийн сүүлд хийсэн мэдээлэлдээ энэ талаар онцолжээ. 

Тодруулбал Турк улсад 5,894 хүн, Сири улсад 1,932 хүн амиа алдсаныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Хохирлын тоо цаашид өсөх нь тодорхой байгаа.

Аврагчид цаг хугацаатай уралдан нуранги дороос хүмүүсийг гаргасаар байна. Нурангид дарагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотнынхон аврагчидтай зэрэгцэн ажиллаж байгаа ажээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644620
0 эможи

keyboard_arrow_up