Путин газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири, Турк улсад туслахад бэлэн гэдгээ мэдэгдэв

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Туркийн Тайип Эрдоган нартай утсаар ярьж,  эмгэнэл илэрхийлэв.

Мөн өчигдөр Турк, Сирийн хилийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болсны дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Сири, Турк улсад тусламж үзүүлэх санал гаргажээ. 

Тэрээр ихээхэн хохирол амссан Турк руу хоёр Ил-76 онгоц, 100 аврагч илгээхэд бэлэн гэдгээ мөн илэрхийлжээ.

Кремлийн мэдэгдэлд “Башар Асад энэ саналыг талархан хүлээж авсан бөгөөд ойрын хэдэн цагт Оросын онцгой байдлын яамны аврагчид Сири рүү ниснэ” гэж мэдэгджээ.

Мөн "Туркийн ерөнхийлөгч ийм шуурхай бөгөөд чин сэтгэлээсээ хандсан Владимир Путинд халуун талархал илэрхийлж, Оросын аврагчдын тусламжийг хүлээж авахыг тус улсын эрх бүхий байгууллагуудад үүрэг болгож байна" гэж мэдэгджээ.

Эргэн сануулахад, Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсгийн хил залгаа бүс нутагт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 орчим болж нэмэгджээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр 04:17 цагт хүмүүсийг унтаж байх үед Газиантеп хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн дараа гамшгийн бүсэд 13:30 цагийн орчимд дахин 7,5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болсон юм.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644589
0 эможи

keyboard_arrow_up