Туркийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо НАЙМ ДАХИН өсөх магадлалтайг ДЭМБ мэдэгдлээ

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Туркийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа амь үрэгдсэн хүний тоо 3,400 даваад байна.

Тэгвэл энэ тоо цаашид найм дахин өсөх магадлалтайг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгджээ.

Энэ нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна. Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ.

Байгалийн гамшигтай холбогдуулан Турк улс онцгой байдал зарлаж, Анкарад ажиллаж буй Онцгой байдлын удирдлагын төвд дэд Ерөнхийлөгч Фуат Октай, Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум нар аврах болон тусламж үзүүлэх ажиллагааг шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн Сири улсад мөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь алдсан хүний тоо нэмэгджээ.

Хоёр улсын нутаг дэвсгэрт нурсан барилгын тоо хэдэн мянгаар тоологдож байгаа юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644583
1 эможи

keyboard_arrow_up