BBC: Дэлхийн хүн амын дөрөвний нэг Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг болжээ
Өнгөрсөн шөнө дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийг эзэмшигч Мета компани сүүлийн улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
2022 оны сүүлийн гурван сард тус компанийн орлого 32.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Instagram болон WhatsApp-ыг эзэмшдэг Мета өнгөрсөн жил томоохон бүтцийн өөрчлөлт хийхээ зарласан бөгөөд үүнд оффисын талбайг багасгаж, 11,000 ажлын байр буюу ажилчдын 13 орчим хувийг цомхотгосон байна. Үүний үр дүнд зардлаа 4.6 тэрбум ам.доллароор танаж, 2022 оны нийт ашиг нь 23.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг 2023 оныг "Үр ашгийн жил" болгон зарлаж байгааг хэлжээ.
Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус платформыг өдөр тутамдаа хоёр тэрбум хүн идэвхтэй хэрэглэсэн нь дэлхийн хүн амын дөрөвний нэг орчим болжээ. Мөн Европ, АНУ, Канадад хэрэглэгчдийн тоо өссөн нь сайн үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: BBC
|