Дубайн нислэгийн онгоцонд ЗОРЧИГЧ ТӨРЖЭЭ

2023 оны 1 сарын 26

Arslan.mn

Японы нийслэл Токио хотын Нарита олон улсын нисэх буудлаас Арабын нэгдсэн Эмират улсын Дубайн олон улсын нисэх буудлыг чиглэсэн онгоцонд зорчигч төрсөн явдал энэ сарын 19-ний өдөр болжээ. Эмиратийн нислэгийн компанийн онгоцонд нислэгийн явцад хүн төрсөн ч хуваарийн дагуу газардсан байна. 

12 цаг үргэлжилсэн ЕК 319 дүгээр нислэг дундуур төрсөн зорчигч болон шинээр мэндэлсэн нярайд нислэгийн багийн гишүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Эмират нислэгийн компанийн мэдэгдсэнээр эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд онгоц Дубайд газардсан даруйд орон нутгийн эмч нар тосч авсан байна. 

Нислэгийн дүрэм журмын дагуу жирэмсэн ээж долоо хүртэл сартай ураг тээж буй тохиолдолд нисэхийг зөвшөөрдөг тул нислэгийн үеэр онгоцонд төрөх нь тун ховор тохиолдол юм. Өнгөрсөн тавдугаар сард Денверээс Колорадог чиглэсэн онгоцонд онгоцны үйлчлэгчийн тусламжтай зорчигч төрсөн билээ. 

Мөн 2016 онд Бурак Эйр компанийн онгоцонд мэндэлсэн хүүд бүх насаар нь тус компанийн онгоцонд үнэгүй нисэх эрх бэлэглэж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
644276
2 эможи

keyboard_arrow_up