Хөл бөмбөгийн “хаан“ Пеле таалал төгслөө
Хөл бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг Бразилын домогт довтлогч Пеле 82 насандаа таалал төгслөө.
Бүдүүн гэдэсний хорт хавдар илэрсэн тэрээр сүүлийн саруудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Пеле 1281 гоол оруулж дэлхийн дээд амжилтыг тогтоосон, мөн дэлхийн аваргад гурван удаа (1958, 1962, 1970 онд) түрүүлсэн цорын ганц тоглогч юм.
Бразилийн шигшээ багийн хувьд 1957-1971 онуудад 92 тоглолтонд оролцож 77 гоол оруулсан. Түүний рекорд 50 гаруй жил хадгалагдаж байсан бөгөөд саяхан Неймар давтсан.
Клубийн түвшинд Пеле Бразилийн "Сантос" багт тоглож багийн хамт Копа Либертадорес, Тив хоорондын цомын тэмцээнд хоёр удаа (1962, 1963 онд) түрүүлсэн юм.
Түүнийг FIFA-гийн Хөлбөмбөгийн Комисс, World Soccer, France Football сэтгүүлээс 20-р зууны шилдэг хөлбөмбөгчин, ОУОХ-ноос 20-р зууны шилдэг тамирчнаар шалгаруулжээ.