Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ албан ёсоор цуцалжээ

2022 оны 11 сарын 30

Arslan.mn

Ким Кардашиан, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулах тохиролцоонд хүрсэн тухай Америкийн хэвлэлүүд мэдээллээ.

Гэрээнд тусгагдсанаар Кардашиан дөрвөн хүүхдээ асрамжлах эрхийг дангаар эдлэж, сар бүр Уэстээс хүүхдийн тэтгэлэгт 200,000 доллар авах юм.

2021 оны хоёрдугаар сард Канье Уэстээс салах өргөдөл гаргахдаа Ким Кардашиан эвлэршгүй санал зөрөлдөөнтэй гэж тайлбарлаж байв. Энэ оны эхээр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ким "Удаан хугацаанд би бусдыг аз жаргалтай болгохын тулд хичээж ирсэн. Өөрчлөлт хийж, тэр нь намайг салалтад хүргэсэн ч хамаагүй аз жаргалтай болгохын тулд өөртөө үнэнч байх нь чухал гэж би бодож байна" хэмээн ярьсан юм.  

Тэд 2014 онд Италид тансаг хурим хийж, гэрлэлтээ батлуулж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642857
1 эможи

keyboard_arrow_up