Шинжаанд эрс хүйтэрсний улмаас 7 хүн нас барав
2022 оны 11 сарын 30
Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай хотод цаг агаар огцом хүйтэрснээс болж замын ажил хийж байсан долоон хүн нас баржээ.
Тус бүс нутагт арваннэгдүгээр сарын 20-ноос хүчтэй салхи, цасан шуурга шуурч эхэлсэн бөгөөд энэ нь сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй хүйтэн цаг агаар болж байна.
Алтай, Бурчин хошууг холбосон хурдны замын ойролцоо найман хүн төөрсөн байна гэсэн дуудлага орон нутгийн цагдаагийн хэлтэст Бямба гаригийн 23:00 цагийн үед иржээ.
Дуудлагыг дагуу найман хүнийг эмнэлэгт хүргэсэн боловч долоо нь нас баржээ. Нэг хүнийх нь биеийн байдал тогтворжсон байна.
Эх сурвалж: cgtn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
642856
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс