Роналдо таван дэлхийн аваргад дараалан гоолдсон хөлбөмбөгийн түүхэн дэх анхны ТАМИРЧИН боллоо
"Катар 2022" ДАШТ-ий H хэсгийн хоёр дахь тоглолт Португал болон Ганын шигшээ багийн хооронд болоход 3-2 харьцаагаар Португал хожлоо.
Тоглолтын эхний үед багууд маш хянамгай тоглож хамгаалж байсан ба хоёрдугаар үеийн эхэнд ч энэ тайван тоглолт үргэлжлэв.
Кристиано Роналдо энэхүү тоглолтод гараанд гарч тоглосноор таван дэлхийн аваргад тоглосон цөөн тоглогчийн нэг болоод зогсохгүй таван дэлхийн аваргад дараалан гоолдсон хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тамирчин болжээ.
Тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн.
Роналдо ДАШТ-ий анхны гоолоо 2006 зургадугаар сарын 17-ны өдөр Ираны эсрэг оруулж байжээ.
Тоглолтын дараа Роналдо “Гайхалтай мөч тохиолоо. Миний тав дахь ДАШТ. Бид ялалт байгууллаа. Зөв хөл дээрээ бослоо. Би зөвхөн ДАШТ-д л төвлөрч байна. Бусад нь чухал биш ээ” хэмээжээ.