Шигшээ баг нь Аргентины хүчирхэг багийг хожсон Саудын Араб улсад БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА
Катарт болж буй хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний өчигдрийн тоглолтоор дэлхийн хошой аварга Аргентины шигшээ баг Саудын Арабын шигшээ багтай хийсэн C хэсгийн эхний тоглолтод 2:1 харьцаатай хожигдлоо.
Дэлхийн шилдэг тоглогчдын гуравт эрэмбэлэгдэж байгаа Мессигийн ахалсан Аргентины шигшээ сүүлийн гурван жилийн хугацаанд 36 тоглолтод ганц ч хожигдолгүй явж байсан юм.
Тэгвэл Саудын Арабын эрх баригчид түүхэн ялалтаа тэмдэглэж, Лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.
Өчигдөр шигшээ багийн тоглолтыг үзүүлэхийн тулд их, дээд сургуулиудад үдээс хойш хичээл ороогүй бол хотын гудамж талбай эзгүйрч, кафе, ресторанд эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн сууж хөлбөмбөг үзсэн нь исламын хатуу дэг жаягтай улсад ховор үзэгдэл байлаа.
Эх сурвалж: Theguardian
|