CNN: Ким Жон Ун анх удаа өөрийн охиноо дэлхий дахинд ИЛЧИЛЛЭЭ
БНАСАУ-ын удирдагч Ким Жен Ун өчигдөр буюу баасан гарагт баллистик пуужинг хөөргөх үеэр өөрийн охинтойгоо гарч ирж, дэлхий дахинд анх удаа гэр бүлээ албан ёсоор илчилжээ.
Энэхүү туршилт нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэхийг зорьж буй дайснуудын сүр дуулиантай түрэмгийллийн дайны сургуулилтад өөрийн орны хариу арга хэмжээ авах чадварыг “тодорхой харуулах” зорилготой гэж Ким мэдэгдэв.
Мөн тэрээр “хэрэв дайснууд БНАСАУ-д байнга заналхийлж, цөмийн цохилт өгөх арга хэрэгслийг байнга нэвтрүүлсээр байвал манай нам, Засгийн газар цөмийн зэвсгээр цөмийн зэвсгийн эсрэг шийдвэртэй хариу арга хэмжээ авч, бүх талын сөргөлдөөнтэй тэмцэнэ гэж Ким Чен Ун албан ёсоор мэдэгдсэн” гэж KCNA мэдээлжээ.