CNN : Польшийн нутагт унасан пуужин Украиных гэж ДҮГНЭВ
Арваннэгдүгээр сарын 15-нд Польшийн "ZET" радио Украины хил орчмын тосгонд хоёр пуужин унаж хоёр хүн амь үрэгдсэн болохыг мэдээлсэн юм. Тэгвэл Польшийн нутагт унасан пуужингийн чиглэлийг НАТО-гийн онгоц хянаж байсан тухай CNN мэдээлжээ.
Шалгалтын явцад пуужингуудыг Украины агаараас хамгаалах системээс харвасан гэж дүгнэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам дээрх пуужингууд Оросынх гэх мэдээллийг үгүйсгэж пуужингийн хэсгийн зургууд нь Украины зенитийн С-300 цогцолборын хэсэг елемент гэдгийг баталж байна хэмээн мэдэгдэж байв.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч Польшийн нутагт унасан пуужингуудыг Оросын нутгаас харвасан гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн билээ.
Лхагва гарагт Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ нь Украины талын агаарын довтолгооноос хамгаалах пуужин байх магадлал өндөр байгаа бөгөөд Оросын пуужингуудыг саатуулж байгаад Польшид осолдсон байх магадлалтай гэжээ.
Лхагва гарагт Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда хэвлэлийн бага хурлын мэдээллийн үеэр, энэ нь Украины талын агаарын довтолгооноос хамгаалах пуужин байх магадлал өндөр байгаа гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
|