Японд тэмбүүгийн тохиолдол 1999 оноос хойш ХАМГИЙН ӨНДӨР хувьд хүрчээ

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Япон улсад энэ онд тэмбүүгийн тохиолдол 10,000-ийг давсан нь 1999 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Японы халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр энэ он гарснаас хойш 10-р сарын 23-ныг хүртэлх байдлаар тэмбүүгийн 10,141 тохиолдол бүртгэгджээ. Харин өнгөрсөн 2021 онд 7983 тохиолдол бүртгэгдэж байсан аж.

Тэмбүүгийн халдварын тохиолдол Токио, Осака зэрэг томоохон хотуудад хамгийн өндөр хувьтай байгаа юм.

Японд хүмүүс интернетээр танилцан, бэлгийн хавьталд ихээр ордог нь тэмбүүгийн тархалтад нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс тохиолдлын хавьталд орохдоо тогтмол бэлгэвч хэрэглэж байхыг уриалжээ.

Ихэвчлэн бэлгийн замаар дамждаг тэмбүү өвчний халдварыг тээж байгаагаа хүмүүс мэдэхгүйгээр бусдад халдаах тохиолдол их байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642120
0 эможи

keyboard_arrow_up