ОХУ-ын өчигдрийн цохилт Украины цэвэр усан хангамжийг онилж хотын 40 хувь нь усаар хангагдах боломжгүй болжээ
2022 оны 11 сарын 01
Украины хотуудад иргэд цэвэр ус авахаар дугаарлаж байна. Өчигдөр эхэлсэн ОХУ-ын ээлжит өргөн хүрээтэй агаарын довтолгоон цэвэр усан хангамжийн дэд бүтцийг онилсон байсан аж. Нийслэл Киев хотод цэвэр ус авахыг хүссэн иргэдийн урт дараалал үүсжээ.
Киев хотын дарга Виталий Кличко өчигдөр оройны уламжлалт мэдээлэлдээ хотын нийт иргэдийн 40 хувь нь цэвэр усаар хангагдах боломжгүй болж, 270 000 байшин барилга эрчим хүчгүй болжээ.
Хэд хоногийн өмнө Украины талаас Крым дэх Хар тангисийн флот руу нисгэгчгүй онгоцоор довтолсон. ОХУ өчигдрийн цохилтоо дээрх довтолгооны хариу хэмээн тайлбарласан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
641978
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс