Твиттер компани Илон Маскийн ӨМЧ БОЛЖЭЭ
2022 оны 10 сарын 28
Зургаан сар гаруй хугацаанд дуулиан болж байсан Твиттер компанийн наймаа эцэслэж, тэрбумтан Илон Маскийн өмч болсныг хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Энэ оны дөрөвдүгээр сард Илон Маск дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авах саналыг анх тавьж байсан юм.
Явцын дунд тэр тавьсан саналаа цуцлах гэсний улмаас Твиттер компани шүүхэд хандсан. Энэ сарын эхээр шүүх түүнд аравдугаар сарын 28-ны дотор наймаагаа дуусгах, эсвэл шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх сонголтыг тулгасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
641864
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс