АНУ-ын ахлах сургуульд зэвсэгт этгээд гал нээж, хоёр хүн АМИА АЛДЖЭЭ
2022 оны 10 сарын 25
АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотын дүрслэх урлагийн ахлах сургуульд зэвсэгт халдлага гарчээ.
Зэвсэглэсэн этгээд орон нутгийн цагаар даваа гарагийн 09:00 цагийн үед сургууль руу нэвтрэн орж гал нээсний улмаас хоёр хүн амиа алджээ.
Тодруулбал, өсвөр насны нэг охин хэргийн газарт амиа алдсан бол 61 настай эрүүл мэндийн багш эмэгтэй шархадсаны улмаас эмнэлэгт хүргэгдээд нас баржээ.
Тус сургууль 400 орчим сурагчтай бөгөөд халдлагаас амьд үлдэж чадсан нэгэн сурагч охин гэмт этгээдтэй нүүр тулсан тухайгаа ярьжээ.
Эх сурвалж: Reuters
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
641719
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс