ШУУРХАЙ: АНУ-д монгол эрэгтэйг хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр баривчилжээ
2022 оны 10 сарын 24
Энэ сарын 18-ны өдөр (2022.10.18) АНУ-ын Чикаго хотын Нортфилд Тауншип хотхонд монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Ш.Т гэгчийг аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилан бөгөөд одоогоор цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.
Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, зодсоны улмаас тархиндаа хүнд бэртэл авч амь насаа алдсан гэж үзэж байгаа аж.
Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?







1


2
641672
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс