Путин цэргийн дайчилгаагаа зогсоох гэж байгааг мэдэгджээ

2022 оны 10 сарын 15

Arslan.mn

Өчигдөр Казахстанд зохион байгуулагдсан олон улсын чуулганы төгсгөлд сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос нөөцийн цэргүүдийг хоёр долоо хоногийн дотор дуудаж дуусгах гэж байгааг мэдэгджээ.

Энэ долоо хоногийн турш Оросын арми Украины хот тосгодыг пуужингаар харваж, иргэний болон дэд бүтцийн байгууламжуудыг олноор устгасан юм. Тэгвэл Путин зорилгодоо хүрсэн тул дахин ийм томоохон ажиллагаа зохион байгуулах шаардлагагүй болсныг хэлээд “Бид Украиныг устгах зорилго тавиагүй.” гэжээ.

Украинд хийсэн зүйлдээ харамсаж байгаа эсэхийг нь сэтгүүлчид асуухад Путин “ Хожимдвол бид үүнээс ч хүнд нөхцөл байдалд орох байлаа. Тиймээс бид яг тохиромжтой цагт нь зөв ажилласан гэж бодож байна” гэжээ.

 

Эх сурвалж: RETURS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
641396
16 эможи

keyboard_arrow_up