Японы арлын дээгүүр Хойд солонгос дахин баллистик ПУУЖИН ХАРВАЖЭЭ
2022 оны 10 сарын 06
Өнөөдөр /2022.10.06/ өглөө Хойд Солонгос /БНАСАУ/ хоёр баллистик пуужин харвасан нь есдүгээр сарын сүүлээс хойших зургаа дахь туршилт нь боллоо гэж Японы Засгийн газар мэдээллээ.
“Пуужингуудын нислэгийн өндөр 50-100 орчим км байсан бөгөөд ойролцоогоор 350-800 км зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан” гэж Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ. БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, БНАСАУ өнөө өглөөний 6:01-6:23 цагийн хооронд Пёньян хотын орчмоос ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641121
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс