Иранд болж буй жагсаалын улмаас 83 хүн амь үрэгджээ
Иранд Махса Амини нэртэй эмэгтэйг ёс зүйн цагдаа нарт баривчлагдсаны дараа учир битүүлэг шалтгааны улмаас нас барсанд олон Иранчууд дургүйцэн жагсаал хийх болсон билээ. Түүнийг ёс зүйн цагдаа нар зохисгүй хувцасласан гэх хэргээр баривчилсан.
Тус жагсаал одоо хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй. Хүний эрхийн төлөөх “Iran Human Rights” нэртэй байгууллага албан ёсны твиттер хуудас дээрээ “Жагсаалын улмаас 83 хүн алагджээ. Нас барсан хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд багтаж байна” хэмээн бичжээ. Ираны төрийн өмчит телевиз жагсаалын тал дээр цагдаа нар олон тооны бослого гаргагчдыг баривчилсан гэж тодорхой тоо өгөлгүй мэдээлэл хийсэн байна. “Iran Human Right” байгууллагын олж авсан мэдээллээр бол цагдаа нар дор хаяж 28 сэтгүүлч баривчилжээ. Ираны Ерөнхийлөгч тус жагсаалыг барууны орнуудын явуулж буй дайсагнасан үйлдэл хэмээсэн байна.