Оросын цохилтын улмаас Украинд 9 давхар орон сууцны БАРИЛГА НУРЖЭЭ
2022 оны 9 сарын 30
Баасан гарагт шилжих шөнө Оросын арми Украины Николаев хотод пуужингийн цохилт өгсөний улмаас есөн давхар орон сууцны барилга нуржээ. Барилгын нурангиас хүмүүсийг гаргах ажил явагдаж байгаа аж.
Николаев хотын дарга Виталий Кимийн мэдээлснээр урьд шөнө нийт долоон удаагийн дэлбэрэлт болж, гурван хүн амь үрэгджээ. Пуужингийн хоёр нь суурин газарт унасан байна.
Днепр хотод мөн өнгөрсөн шөнө Оросын тал пуужингийн цохилт өгсөний улмаас дөрвөн хүн амиа алдсаны дотор 8 настай хүү, 9 настай охин байгаа юм.
Түүнчлэн орон сууцны барилга болон нийтийн тээврийн автобус бааз цохилтод өртөж 50 гаруй автобус шатжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
640947
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс