Пакистанд Хятадын гурван эмч зэвсэгт ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
Пакистаны Карачи хотод зэвсэгт этгээд Хятад эмч нарын эсрэг гал нээсэн хэрэг гарчээ. Шүд нь өвдсөн өвчтөний дүрээр эмнэлэгт нэвтрэн орсон гэмт этгээдийн халдлагад Хятад-Пакистаны давхар иргэншилтэй гурван иргэн өртжээ. Халдлагад шүдний эмчийн туслахаар ажилладаг байсан Рональд Чоу амиа алдаж, шүдний эмч 74 настай Ричард Ху болон түүний эхнэр 72 настай Маргарет нар шархаджээ.
30 орчим насны гэмт этгээд эмнэлгийн гадна мотоциклтой хүлээж байсан хамсаатныхаа хамтаар хэргийн газраас зугтжээ.
Хятадын иргэд Пакистанд халдлагад өртсөн нь анхны тохиолдол биш юм. Хамгийн сүүлд 4-р сард Хятад хэлний гурван багш Пакистан жолоочийнхоо хамтаар автомашинтайгаа амиа золиослогчийн халдлагад өртөж байсан. Пакистанд Хятадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг бүлэглэл тус халдлагыг үйлдсэнээ тухайн үед хүлээн зөвшөөрч байсан.