Бангладешд усан онгоц осолдож 67 хүн АМИА АЛДЖЭЭ

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

Бангладешийн Бода хотод даац хэтрүүлэн зорчигч тээвэрлэсэн усан онгоц голд осолдож 67 хүн амиа алджээ. Усан онгоцонд 90 гаруй хүн зорчиж явсан бөгөөд тэдгээрийн 50 орчим нь Хиндугийн шашны баярт оролцохоор эртний сүмийг зорьж байжээ.

Ослын газарт аврагчид сураггүй болсон иргэдийг олох эрлийн ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.

Осол гаргасан усан онгоц зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их хүн тээвэрлэсэн байжээ. Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрддөггүйгээс болж Өмнөд Азийн орнуудад ийм төрлийн осол гарах нь элбэг байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640855
1 эможи

keyboard_arrow_up