Монголд ирэх ОХУ-ын иргэдийн тоо дөрөв дахин нэмэгджээ
2022 оны 9 сарын 24
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн “хэсэгчилсэн” дайчилгаагаар 300,000 иргэн цэрэгт татахаар болсон нь нилээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор ОХУ-аас дүрвэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн талаар хэвлэлүүд шуугиж байна. Тэгвэл ОХУ-аас Монгол улсад 30 хоногийн чөлөөтэй зорчих визээр орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгджээ. Өөрөөр хэлбэл дайчилгаанд багтахаас зайлсхийсэн Оросын иргэд хил нэвтрэн ирэх нь олширсон гэх таамаг судлаачид дэвшүүлжээ.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас орж ирсэн иргэдийн тоог танилцуулъя:
- 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр 261 иргэн,
- 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр 263 иргэн,
- 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр 830 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
640725
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс