ОХУ-ын ерөнхийлөгч Путин Өрнөдийн орнуудыг СҮРДҮҮЛЖЭЭ

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгааг зарлажээ.

Хагас гэдэг нь армийн бэлтгэл хүчийг буюу зөвхөн цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлахаар болсонтой холбоотой нэр томьёо юм байна.

Дайчилгааны зорилгыг Путин “эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах” гэж тодорхойлжээ. Тэрбээр энэ үеэрээ бас Өрнөдийн орнуудыг сүрдүүлсэн байна.

“Хэрвээ манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх боломжоо ашиглана. Энэ бол хоосон яриа биш. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаална. Байгаа бүх боломжоо ашиглана гэдгийг би давтан хэлье. Биднийг цөмийн зэвсгээр сүрдүүлэхийг оролдож байгаа этгээдүүд салхи өөрсдийг нь чиглэхийг мэдэж байвал зохино” гэж тэр анхааруулжээ.

Путин бас Украины газар нутгийн Оросын хяналтад байгаа хэсэгт амьдарч буй хүмүүс “нео-Нацистуудын дөнгөн дор байх” хүсэлгүйг хэлсэн байна.

Түүний мэдэгдсэнээр цэргийн хагас дайчилгааны зарлигт гарын үсэг зурсан ба өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа гэнэ.

Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа"-ныхаа зорилгыг Донбассын бүс нутгийг чөлөөлөх гэж Путин тодорхойлсон юм.

Тэр бас улсынхаа зэр зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зарлиг гаргаснаа мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
4
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
6
confuse an post
3
angry an post
12
640610
140 эможи

Зочин
2022-09-24 23:20
Орос Путин гуай Дэлхийн захирагч.
Зочин
2022-09-24 19:57
Дарангуйлагч түрэмгийлэгч коммунист путинээр дуусах болтугай
Гэрэл
2022-09-24 19:52
Орос ялна
Зочин
2022-09-24 17:53
Путинизм устаж байж оросын ард түмний нуруу тэнийнэ.
Зочин
2022-09-24 17:43
СЛАВА РОССИЙ❤
Зочин
2022-09-24 16:19
Болж.
Zochin
2022-09-24 07:02
Yaj ch bodson putingiin zuv ymarch bailaa mongolchuud orosiin tald baih ni hamgiin zuv ene bol uuriin tarhi tolgoitoi buhnii bodol oros ylval delhiid ulam huchirhegjine Mongol mun dagaal ner hund ni usnu oros ugui bolvol bid ug duugui uvur Mongol hytadtai ug duugui neg hunjild orno iim l zam mur huvi tavilan bidend bna busdaar ter amerik ukrain bol bidend tui ch hamaagui hytad orosiin deeguur niseed hil gaaliar ni davaad bidend ayga hool ugluu yu yostoi Mai.. biz
Зочин
2022-09-23 21:38
Оросууд ялна.Аймхай хүнд аргал хөдөлдөг гэгчээр олны далд далдаганах нь монгол эр хүний шинж биш.Ганцаардсан талд нь бид дэмжинэ.Оросыг ганцаардуулж хэн ч үл чадна.Түүх харуулсаныг
Зочин
2022-09-23 18:37
Үс хэдий олон ч нэг тонгорогоор руснаа
Зочин
2022-09-23 18:37
Үс хэдий олон ч нэг тонгорогоор руснаа
зочин
2022-09-23 15:58
Та нар олуулаа нийлээд нэг нөхрийг зодож байвал аль талд нь орох вэ?
Зочин
2022-09-23 12:08
Украйн яалнаа харж байгаарай оросын талд орсон нэг ч улс алга
Зочин
2022-09-23 12:07
Ард түмнээ боддоггүй хог вэ дайныг оросын ард түмэн хүсэхгүй бн Путиныг зайлууах хэрэгтэй
Зочин
2022-09-22 04:21
Слава Россий
Слава России
2022-09-21 17:05
Слава России
keyboard_arrow_up