Их Британийн хатан хаан II Элизаветатай салах ёс гүйцэтгэх ёслол өнөөдөр болно

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Их Британийн хатан хаан II Элизаветатай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд өнөөдөр болно.

Их Британийн түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан заларсан хатан хаантай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй хүн оролцоно.

Хатан хаан есдүгээр сарын 8-ны өдөр Шотландын Балморал шилтгээндээ 96 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр хаан сэнтийд 70 жил заларсан билээ.

Салах ёс гүйцэтгэх ёслол Вестминстерийн сүмд орон нутгийн цагаар өглөөний 11 цагаас эхэлнэ. Энэхүү ёслол нь 1965 онд Ерөнхий сайд асан Уинстон Черчилльтэй салах ёс гүйцэтгэх ёслолоос хойших анхны төрийн ёслол болох юм.

 

Эх сурвалж: bbc.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640516
0 эможи

keyboard_arrow_up