“Украины арми Оросын хил хүрэхэд 50 км үлдсэн“ гэж МЭДЭГДЖЭЭ
2022 оны 9 сарын 12
Украины цэргийн дээд командлагч энэ сарын эхнээс хойш 3 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг тус улсын арми эргүүлэн авсан гэж мэдэгдэв.
Тодруулбал,Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал В.Залужный өчигдөр /2022.09.11/ мэдээлэл хийж, “Есдүгээр сарын эхнээс хойш 3 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбай Украины мэдэлд шилжлээ. Украины зэвсэгт хүчин Харьковын өмнөд болон зүүн тийшээ төдийгүй хойд зүгт ч урагшилж эхэлсэн бөгөөд Улсын хил (Украин-Орос) хүрэхэд 50 километр үлдсэн” гэж мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
1
1
640310
8 эможи
Зочин
2022-09-12 20:44
Энэ сайт зевхен нэг талын мэдээ маягийн юм тавих юм!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс