Истанбул хотын худалдааны төвд буудалцаан болж, гадаадын 6 иргэн шархаджээ
2022 оны 9 сарын 12
Турк улсын Истанбул хотын “Sariyer” худалдааны төвд буудалцаан болж зургаан хүн шархадсан ноцтой хэрэг гарчээ.
Хэргийн газарт иргэдэд түргэн тусламж үзүүлж байгаа бөгөөд шархдагсдын дөрөв нь азербайжан, нэг нь Иран, нэг нь Туркийн иргэнийг эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тус худалдааны төвийн кафед сууж байсан бүлэг этгээдийн хооронд маргаан үүсч, улмаар буудалцаан болсон аж.
Эх сурвалж: azerbaycan24
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
640305
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс