Пакистанд үерийн улмаас амиа алдагсдын тоо МЯНГА ДАВЛАА

2022 оны 8 сарын 30

Arslan.mn

Зургаадугаар сараас орж эхэлсэн үргэлжилсэн бороо, үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо мянга давсан тухай Пакистаны гамшигтай тэмцэх үндэсний алба мэдээлжээ. 1033 хүн амиа алдсан бол гэмтсэн хүмүүсийн тоо 1527 болжээ.  Үерийн ус 3451. 5 км замыг гэмтээж, 149 гүүр урсаж, 949.8  мянган байр сууц эвдрэн сүйджээ.  Түүнчлэн 719.5 мянган толгой мал үрэгдсэн тухай тус албаны тайланд өгүүлсэн юм. 

Байгалийн гамшигт 33 сая хүн нэрвэгдэн Пакситанд сүүлийн 10 жилд тохиогоогүй хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн тухай Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Шерри Рехман өгүүллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639844
0 эможи

keyboard_arrow_up