“Улаан лоолийн ханиад” нэртэй өвчин Энэтхэгт тархаж эхлэв
2022 оны 8 сарын 29
Өнгөрсөн тавдугаар сард Энэтхэг улсын Керала мужид Улаан лоолийн ханиад нэртэй вирусийн халдварт өвчин бүртгэгдсэн байна. Тэгвэл тус өвчний халдвар өөр хоёр мужид нэмж илэрсэн талаар “The Guardian” агентлаг мэдээлжээ.
“The Lancet” эрүүл мэндийн сэтгүүл бүртгэ авснаар долдугаар сарын 26-ны байдлаар Керала мужид таваас доош насны 82 хүүхэд тус өвчний халдвар авсан байна. Харин Тамил Наду болон Одиша мужуудад ес хүртэлх насны хүүхдүүд Улааг лоолийн ханиадаар өвчилжээ. Одоогийн байдлаар эрдэмтэд тус өвчнийг ямар вирус үүсгэдэг болохыг илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Тэрхүү вирусээр халдварласан өвчтөний биеэр улаан цэврүү туурдаг тул Улаан лоолийн ханиад гэж нэр өгсөн байна.
Эх сурвалж: ivoice.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639764
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс