Малайзын онгоцыг пуужингаар харвасан нь тогтоогджээ
2014 оны 7 сарын 28
Украины Донецкт сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоцыг пуужингаар харваж, сөнөөсөн нь хар хайрцагнаас авсан мэдээллээр тогтоогдлоо гэж “CBS” мэдээлжээ. Киевийн эрх баригчид энэ хэрэгт салан тусгаарлагчдыг буруутгаж байгаа. Харин тэд өндөр хүчин чадал бүхий зэр зэвсэг байхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай.
Онгоцны осолтой холбоотой хэргийг Нидерландын удирдлага дор олон улсын хороо шалгаж байна. Тус багт 24 шинжээч байгаагийн дотор Орос, Украины төлөөлөгчид ч багтжээ. Онгоцны хар хайрцгийг тайлах ажиллагааг Их Британийн нутаг дэвсгэрт явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6393
0 эможи