Жюү-Жицүгийн алдарт тамирчин буудууулж нас баржээ

2022 оны 8 сарын 11

Жюү-жицүгийн дэлхийн найман удаагийн аварга, Бразилын алдарт тамирчин Леандро Лоу нь Сан-Пауло хотын шөнийн клубт буудуулж нас барав. Бразилын жюү-жицүгийн холбооноос “Жюү-жицүгийн шүтээн Леандро Лоу биднийг орхилоо Дэлхий даяар олон хүнийг кимоно өмсөхөд нь тусалж, урам зориг өгсөн түүнд бид хүндэтгэл үзүүлж эмгэнэл илэрхийлж байна" хэмээн мэдэгдлээ.

Энэхүү хэрэг Сан Пауло хотын нэгэн клубт тоглолтын үеэр болж 33 настай тамирчин эр согтуу байсан бөгөөд тус клубийн зочдын нэг, цагдаа Энрике Отавил Оливейра Велосотой муудалдсан. Гэрчүүдийн ярьснаар Велосо Лоугийн ширээн дээрээс шил шүүрэн авч цохиод, жюү-жицүгийн од тамирчинг унагасан аж. Тэднийг салгах явцад Велосо буу гаргаж ирэн түүний толгой руу нь буудаж амь насыг нь хөнөөжээ.

Эх сурвалж: mglsport.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639284
0 эможи

keyboard_arrow_up