Оросын иргэдэд Шенгений визийн хориг тавих асуудлыг хэлэлцэнэ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Украины дайнтай холбоотой Оросын эсрэг ээлжит хориг арга хэмжээний хүрээнд Шенгений орнуудын визийг Оросын иргэдэд олгохгүй болох санал яригдаж эхэлжээ.

Уг саналыг удахгүй болох Европын Холбооны чуулганаар хэлэлцэх гэж буйг Германы засгийн газар өчигдөр мэдээлсэн байна.

“Ийм саналыг Европын Холбооны зарим гишүүн гаргаж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Одоо Германы засгийн газар үүнийг танхим дотроо хэлэлцэж, дараа нь Европын Холбооны түвшинд ярилцах ёстой. Хэлэлцүүлэг дуусаагүй байгаа тул би завсрын үр дүнгийн талаар мэдээлэх боломжгүй” гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Стеффен Хебестрейт өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Шенгений визийн хоригийн асуудлыг энэ сарын сүүлээр Прага хотод болох Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639262
0 эможи

keyboard_arrow_up