Хайнаньд хөл хорио тогтоосны улмаас 80 мянган жуулчин гацжээ

2022 оны 8 сарын 09

Arslan.mn

Коронавирусийн дэгдэлтийг зогсоохоор Хайнаньд хөл хорио тогтоосноор Хятадын Хавай хэмээн нэрлэгддэг аралд аялж явсан 80 гаруй мянган жуулчин гацжээ.

Өнгөрсөн бямба гаргийн өглөөнөөс эхлэн Хайнань аралд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, хот доторх зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж. Түүнчлэн, Санья хотоор дамжин өнгөрөх нислэгүүдийн 80 хувь нь цуцлагджээ.

Хөдөлгөөн хязгаарласны улмаас аялж явсан газартаа гацсан жуулчид долоо хоног хүлээж, буцахаасаа өмнө таван удаа шинжилгээ өгөх шаардлагатай боллоо.

Санья хотод гацаад буй жуулчдын асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн сацуу, захиалгаа цуцлах үйл явцыг хялбарчилж, зочид буудлууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх арга хэмжээ авна гэж албаныхан мэдээллээ.

Тус хотод 8 дугаар сарын 1-6-ны хооронд 827 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд батлагдсан 240, шинж тэмдэггүй 173 тохиолдол илэрсэн гэж хотын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639211
0 эможи

keyboard_arrow_up