Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана

2022 оны 8 сарын 05

Arslan.mn

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар Токиод уулзах үеэрээ Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал болохыг нотолж, БНАСАУ болон Украины байдлын талаар хэлэлцсэн байна.  Энэ тухай Японы Засгийн газрын тэргүүн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Бид Хятад, Умард Солонгос, Украины байдал зэрэг олон улсын хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцсон. Үүнээс гадна, бид Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана гэдгийг нотолсон" гэж К.Фүмио хэлжээ. К.Фүмио, Н.Пелоси нарын уулзалт ажлын өглөөний цайны хэлбэрээр болсон байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга пүрэв гарагт Японд хүрэлцэн иржээ. Тэрбээр өнөөдөр үдээс хойш Японы парламентын доод танхимын дарга Хосода Хироюкитай уулзсаныхаа дараа тус улсыг орхин явж, Азийн орнуудад хийсэн айлчлалаа өндөрлөнө. Америкийн төлөөлөгчид Сингапур, Малайз, Тайвань, Өмнөд Солонгост айлчилсан билээ. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлал Хятадын зүгээс эрс шүүмжлэл дагуулсан юм.

Хэрэв түүнийг Тайваньд айлчилбал хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ Бээжин АНУ-д удаа дараа анхааруулсан. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн айлчлалын хариуд Хятадын Ардын чөлөөлөх арми пүрэв гарагт Тайванийг тойрсон зургаан бүсэд байлдааны буудлагатай, томоохон хэмжээний сургуулилалт эхлүүлсэн. Цэргийн сургууль орон нутгийн цагаар 12:00 цагт эхэлсэн бөгөөд ням гаргийн үд дунд хүртэл үргэлжилнэ.

Сургуулилалтын үеэр байлдааны буудлага хийх тул БНХАУ-ын эрх баригчид иргэний агаарын тээврийн нисэх онгоцууд болон хөлөг онгоцуудыг дурдсан зургаан бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ удаагийн сургуулилалт цар хүрээгээрээ 1996-1997 оны Тайванийн хямралын үеэр хийж байсан ийм сургуулилалтынхаас давна гэж шинжээчид үзэж байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639124
0 эможи

keyboard_arrow_up