Нэнси Пелосигийн Азийн орнуудад хийх айлчлалын хөтөлбөрт Тайвань БАГТААГҮЙ

2022 оны 8 сарын 01

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Азийн орнууд дахь айлчлалаа өчигдөр эхлүүлжээ. Тэрээр Сингапур, Малайз, Өмнөд Солонгос болон Японд очихоор төлөвлөж буй. Харин айлчлалын хөтөлбөрт Тайваньд очих талаар тусгаагүй аж. Хэрвээ Пелоси Тайваньд очвол ноцтой үр дагавар гарна гэж Хятадын ГХЯ Вашингтонд анхааруулаад байна. 

Arslan.mn

82 настай спикер Пелоси Азийн орнуудад хийх айлчлалынхаа зорилгын талаар мэдээлэхдээ "Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн харилцан аюулгүй байдал, эдийн засгийн түншлэл, ардчилсан засаглалын тухай хэлэлцэх бөгөөд айлчлалын хүрээнд худалдаа, цаг уурын асуудал, хүний ​​эрхийн сэдвүүдийг хөндөнө" гэжээ. 

БНХАУ-ын Засгийн газар албан ёсоор удирддаггүй ч Тайванийг Хятадын газар нутаг гэж үздэг.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Конгрессын зургаан гишүүн Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн нь АНУ, Хятадын харилцааг хурцатгасан байна. 

АНУ Хятадтай албан ёсоор дипломат харилцаагаа хадгалсан хэвээр байгаа бөгөөд Тайванийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэвч Тайбэй, Вашингтоны харилцаа гүнзгийрч байгаад Хятадын эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Вашингтон Тайваньтай "албан бус харилцаатай" бөгөөд Тайваньд цэрэг техникийн тусламж үзүүлж байгаа аж.

Нэнси Пелоси Конгресст ажилласан 35 жилийн туршид Хятадыг шүүмжилсээр иржээ. Тэрээр хүний ​​эрхийг зөрчиж байгааг буруушааж, Хятадын тэрс үзэлтнүүд гэгч хүмүүстэй уулзаж, 1989 онд буудуулж амиа алдсан жагсагчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд Тяньаньмэний талбайд очиж байв.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638975
1 эможи

keyboard_arrow_up